Дуусан амьдраагүй С.Зориг


Өнөөдөр С.Зориг агсны төрсөн өдөр. 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд Нийслэлийн нэгдүгээр амаржих газарт Монголын дээд боловсролын салбарын томоохон зүтгэлтний нэгэн МУИС-ын декан, Боловсролын яамны орлогч сайдын алба хашиж явсан Санжаасүрэн, манай анхны их эмч нарын нэг Доржпалам нарын хоёр дахь хүү нь болон хорвоод мэндэлсэн тэр ёстой л үүлэн чөлөөний наран шиг үзэгдээд өнгөрөхдөө ховорхон гайхамшигтай амьдарч, элэг эмтрэм даанч харамсалтайгаар нартаас буцах хувь заяатай нэгэн байж, хөөрхий.

ОХУ-ын зөн билэгч Е.Голунова: С.Зориг агсан хэн нэгнийг буруутгахыг хүсэхгүй байна

2015 онд ОХУ-ын зөн билэгч Елена Голунова Монгол улсад ирсэн. Улмаар “Ийгл Ньюс” шуурхай мэдээллийн телевизд ярилцлага өгсөн билээ. Түүнээс хөтлөгч Ардчилсан хувьсгалын удирдагч, Сангийн сайд асан С.Зоригийн аллагын талаар асуухад ингэж хариулж байв.

-Хөтлөгч: Монгол улсын ардчилсан хөдөлгөөний удирдагч С.Зориг 19 жилийн өмнө бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Харин төрийн эрх барьж байсан хүмүүс дотор тэр алуурчин нь байгаа юу?

-Е.Голунова: Үүнийг хийхэд тодорхой зүйлүүд бэлдэх ёстой. Түүнээс би шууд ямар нэгэн юм хэлж чадахгүй. Бас иймэрхүү асуудлыг ард түмний өмнө ярьж болохгүй. Олны өмнө ярих зүйл, ярихгүй зүйл гэж байдаг. Үнэнийг гаргаж ирэх гэж байгаа юм шиг шударга царай гаргаж яваад эцэстээ тэр хүний ойр дотны хэн нэгэнд хохирол учруулах ч тохиолдол байдаг.

-Хөтлөгч: Та нутаг руугаа явахаасаа өмнө энэ хүний талаарх мэдээллийг авах боломж байна уу?

-Е.Голунова: Үүнийг үзээд сүнс дуудахад зарим тохиолдолд мэдээлэл өгдөггүй. Дунд нь хана байдаг. Өгөх мэдээлэл байдаг, өгөх боломжгүй мэдээлэл бас байгаа. Бид нас барсан хүмүүсийн ашиг сонирхлыг хүндэтгэдэг. Хэдийгээр мэдэхийг хичээдэг ч тэр хүн өөрөө хүсэхгүй бол ямар ч мэдээлэл ирэхгүй. Ойр дотных нь хэн нэгэнд аюултай бол цаанаасаа хаагддаг. Үүнийг зайлшгүй бодож үзэх хэрэгтэй. Та бүхэн зөвөөр ойлгоорой.

-Хөтлөгч: Зөвхөн ар гэрийнх нь хүмүүст мэдээлэл өгөөд, түүнийг нь чандлан нууцласан ч гэсэн боломжгүй юу?

-Е.Голунова: Гол асуудал нь ар гэрийнх нь зөвшөөрөх, ард түмэн зөвшөөрөх биш. Тэр нас барсан хүн бидэнтэй контакт үүсгээд мэдээллээ өгөх үү, үгүй юу гэдэг нь чухал. Мэдээж ар гэрийнхэн гомдолтой байгаа. Гэхдээ бид нар нас барсан хүмүүсийн ертөнцийг мэдэхгүй. Тухайн нас барсан хүн өөрийнхөө мэдээллийг өгөхийг хүсэхгүй байж болно. Энэ нь ямар учиртай вэ гэхээр ар гэрийнхэнд нь аюул учирч магадгүйд оршиж байгаа.

Үүнээс үзэхэд Монголын ард түмний хайртай хүү, ардчиллын алтан хараацай С.Зориг агсан хэрцгийгээр амиа алдсан ч хэнийг ч буруутгахыг хүсээгүй гэдэг нь ойлгогдож байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

таамаглагч 2017 04 сар 20

оросууд ч бас холбоотой байх. Эд нар нууцалж төөрөгдүүлэхийг хичээлгүй яах вэ.