Гурван настай хүн-аалз (видео)


Ираны Арат Хоссейни гэдэг жаалхүү ээж, аавыгаа гайхашруулаад удаж байгаа аж. Энэ бяцхан хүү янз бүрийн босоо гадаргуунууд руу түвэггүйхэн авирч гардаг болжээ. Яг л кинонд гардаг хүн-аалз шиг гэнэ. Арат хүү гимнастикийн хүнд үзүүлбэрүүдийг түвэггүй хийдэг аж. 

Мод, хана, намхавтар хадан хясаа руу ямаа шиг л дүүлдэг байна. Энэ хүү одоогоор орон гэр болон гаднаа байдаг бүх өндөр, саадтай зүйлүүд рүү авираад гарчихсан гэнэ. Аав, ээж нь түүнийг өндрөөс унах вий хэмээн сэтгэл түгших нь аргагүй юм. Ийм хөдөлгөөнтэй амьтныг харж хандана гэдэг амаргүй зүйл билээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 04 сар 21

Ёстой хүн аалз юмаа. Энэ авьяасыг хөгжүүлэх хэрэгтэй. Даанч гадаад хүүхэд юм.

Зочин 2017 04 сар 20

gaixamshig