Серена Уильямс жирэмсэн болжээ


Теннисний талбайн супер од Серена Уильямс сошиал хуудсаараа дамжуулан 20 долоо хоногтой жирэмсэн гэдгээ зарлажээ. 
 
Эдүгээ 35 настай тамирчин бүсгүй анхны хүүхдээ тээж буй нь энэ юм. Түүний хэвлэлийн төлөөлөгч Келли Новак “Серена ирэх намар хүүхдээ төрүүлнэ гэдгийг мэдэгдэхдээ туйлын баяртай байна” гэж хэлжээ. 
 
Түүнчлэн, барууны сайтуудад тамирчин бүсгүйн нөхөртөө тэврүүлсэн болон шар өмсгөлтэй гэдэс нь үл ялиг товойсон зурагнууд цацагдаж эхлээд байна. Хувийн амьдралаа төдийлөн ил зарлаад байдаггүй Серена энэ оны нэгдүгээр сард болсон Австралийн нээлттэй тэмцээний үеэр аль хэдийнэ жирэмсэн болсон байжээ. 
 
Mminfo.mn
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх