Хүндэт доноруудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах асуудлыг хэлэлцэнэ


НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс тогтмол зохион байгуулж буй “Хотын шийдэл” уулзалтад нийслэлийн Хүндэт доноруудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хөдөлмөрийн насны Хүндэт доноруудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах хүсэлтийг тэд гаргасан юм. “Хүндэт донор” цол, тэмдгийг 35 удаа буюу 12 л түүнээс дээш хэмжээгээр цус хандивласан донорт олгодог аж. Эрдэнэт хүний алтан амийг авардаг хэмжээлшгүй буянт доноруудаа дэмжих нь зүйтэй гэж үзэн АН-ын бүлэг НИТХ-ын 10-р хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлэхээр боллоо.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх