Эхнэрээ зээ дүүгийнх нь хамт заазуурдсан өвөрмонгол иргэнийг шүүх хурал хойшиллоо


Хоёр хүний аминд хүрсэн Хятад улсын иргэн Өргөнталыг шүүх хурал хойшиллоо. Шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11.00 цагт эхэлсэн ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч биеийн байдал муу ирээгүй тул  ирэх сарын 08-ны өдөр хүртэл хойшлуулсан байна.

Түүнд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91.2.2.танхайн сэдэлтээр, 91.2.6.өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, 91.2.12.онц харгис хэрцгий аргаар, 91.2.15.хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, 91.2.16. хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алсан хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдээд буй. Хэрэв тэрээр гэм буруутай нь тогтоогдвол 15-25 жилээр хорих ялаар шийтгүүлэх юм.

Хэргийн талаар эргэн сануулахад, оны өмнө буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 31-нд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух Хятад улсын иргэн Өргөнтал нь эхнэрээ зээ дүүгийнх  нь хамт заазуурдаж хөнөөсөн хэрэг гарсан билээ. Мөн 13 настай дагавар хүүгийнхээ гарыг заазуураар цохиж хүнд гэмтээсэн юм. Өргөнтал нь ӨМӨЗО-ны Үзэмчин хошууны иргэн бөгөөд 1971 оны нэгдүгээр сард ӨМӨЗО-ы дээр дурдсан хошууны Улиастай балгаст төрсөн өдгөө 46 настай нэгэн аж. Өргөнтал бүрэн дунд боловсролтой, хятад, монгол хэлний орчуулагчаар ажилладаг байсан юм

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 04 сар 21

tsaazal