V сургууль орчмын авто замд 43 ширхэг тэмдэг, тэмдэглэгээг суурилуулав


Замын цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Зориг сангийн “Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр”, Австрали улсад сургууль төгсөгч эмэгтэйчүүдтэй хамтран Чингэлтэй дүүргийн V сургууль дээр “Зам тээврийн осолгүй сургууль” төслийг хэрэгжүүлж байна.

Уг төсөл нь 2017 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс тавдугаар сарын 26-ны өдрийн хооронд гурван үе шаттайгаар хэрэгжиж байгаа юм. Төслийн хүрээнд тус сургуульд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жишиг танхим байгуулж, сургууль орчимд 2 гэрлэн дохио, 62 метрийн урттай 5 хурд сааруулагч, 43 ширхэг тэмдэг тэмдэглэгээ, 600 орчим метр хайс байрлуулан тохижуулж, багш, сурагч, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтыг системтэйгээр тогтмол явуулан ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх