Энэтхэг улс эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд сарны шороог олборлоно


Эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд манай улс 2030 он гэхэд  саран дээрээс ашигт малтмал олборлохоор ажиллаж байна гэж Энэтхэгийн Сансар судлалын байгууллагын (ISRO) судлаач мэдэгдлээ. 

Гелигээр баялаг сарны шороог олборлож, Энэтхэг рүү тээвэрлэхээр ажиллаж байна гэж тус байгууллагын судлаач Сиватхану Пиллаи мэдэгдэв.

“Саран дээрээс “гели-3”-ыг олборлосноор Энэтхэгийн эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах боломжтой. 2030 он гэхэд бид энэ ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна" гэж тэрбээр хэллээ.

Түүний ярьснаар,сарны гадаргуугийн дээд давхарга нь /Реголит/ Энэтхэгийн төдийгүй манай дэлхийн эрчим хүчний хэрэгцээг хангах хэмжээний “гели-3”-ыг агуулдаг аж.

Энэтхэг нь саран дээрээс ашигт малтмал олборлоно гэдгээ зарласан анхны улс биш юм. ОХУ болон Хятад улс мөн адил саран дээрээс ашигт малтмал олборлохоор төлөвлөж байгаа билээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх