Зургаан настнуудыг ирэх сарын 15 хүртэл бүртгэнэ


Ирэх намар ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл энэ сарын 25-нд эхэлсэн бөгөөд ирэх сарын 15 хүртэл үргэлжилнэ.

2011 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн хүүхдүүд бүртгэлд хамрагдах боломжтой юм. Харин таван настай нэг ч хүүхэд бүртгэхгүй гэж мэдэгдэн нийслэлийн Боловсролын газраас зөвлөмж гаргаж, дүүргийн бүртгэлийн комисст хүргүүлжээ.

Тус газраас бүртгэлийн үйл явцад хяналт тавьж буй бөгөөд эцэг, эхчүүдийг хүүхдээ амжиж бүртгүүлэхийг уриалж байна. “Хичээлийн бүтэц, зохион байгуулалт, төлөвлөгөөг урьдчилан гаргахын тулд ийнхүү хавар бүртгэж байгаа” гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ. Дашрамд дурдахад, 2017-2018 оны хичээлийн жилд 32.623 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх