Хуримандаа 200 хөлсний хүн авчирчээ


Хятадад хуримандаа 200 хүнийг хөлсөлж зочноор ирүүлсэн сүйт хархүүг баривчилжээ. Ирсэн зочдын дийлэнх нь сүйт залууг хэрхэн таньдагаа олигтойхон тайлбарлаж чадаагүй тул бүсгүйн гэр бүлийнхэн сэжиг авч, хууран мэхлэгдсэн гэдгээ ойлгосон аж. 

Хуримын ёслолд залуугийн эцэг, эх ирээгүй тул эргэлзээ улам нэмэгдсэн байна. Төдөлгүй залуугийн талын зочид хөлсний хүмүүс болох нь тогтоогджээ. Тэр хүмүүсийг хуримандаа оролцуулсны төлөө мань хүн тус бүрт нь 80 юанийн хөлс өгөхөө амласан байв. Зочдын ихэнхи нь таксины жолооч, оюутнууд байсан гэнэ. 

Энэ хууран мэхлэлт чухам ямар учиртай байсан нь тодорхойгүй хэвээр үлдэв. Залуу хос гурван жил үерхэх хугацаанд сүйт залууд сэжигтэй зүйл ер байгаагүй гэдгийг бүсгүй ярьжээ. Сүйт залуугийн гарал угсаа, нийгмийн байдал бүсгүйн эцэг, эхэд таалагддаггүй байсан учраас ийм аргаар тэднийг хууран мэхлэсэн бололтой. Залуу дэндүү ядуу гэр бүлийнхнээ ичгэвтэр байдалд оруулахгүй гэж ийм алхам хийжээ.

 

Эх сурвалж www.wikimon.mn

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх