"СОЛОНГОСЫН ТЭТГЭЛЭГТ БОЛОВСРОЛ-2017" боловсролын үзэсгэлэн болно


БНСУ-д сурч боловсрох хүсэлтэй оюутан залуучуудад зориулж "СОЛОНГОСЫН ТЭТГЭЛЭГТ БОЛОВСРОЛ-2017" боловсролын үзэсгэлэнг 11 дэхь жилдээ  зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн өдөрлөгийг INECS олон улсын зуучлалын байгууллага, МЗХ, Солонгосын мэдээллийн төв хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэн 2017 оны 05-р сарын 12-13-ны өдрүүдэд BLUE MON  төвд болох юм.
Уг үзэсгэлэн яармагт хүрэлцэн ирснээр:
-БНСУ-ын их дээд сургуулийн багш, төлөөлөгчид хүрэлцэн ирж танилцуулга, мэдээлэл хийж, зөвлөгөө өгнө
-Солонгосын шилдэг их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах
-Богино хугацааны сургалт
-Хэлний бэлтгэл
-Бакалавр, магистр, доктор
-Тусгай сургалт
-Төгссөний дараах ажлын байр
-Гэр бүлээ урих, дагалдан визээр авах
-Хүрэлцэн ирсэн бүх хүн гарын бэлэгтэй
-Сугалаанд хамрагдаж шагналын эзэн болох
-Үзэсгэлэнгийн өдрүүдэд бүртгүүлбэл зуучлалын хөлс -50% хөнгөлөлттэй
-Бүртгүүлсэн оюутнууд ТУСГАЙ СУГАЛААНД оролцож шагналын эзэн болох
-Дансандаа мөнгө байршуулж, батлан даагч шаардахгүй сурах боломж
-Солонгос хэлний TOPIK 2 шатны мэдлэгтэй бол мэргэжлийн ангид шууд элсэн суралцах боломж
-Англи хэлний тодорхой мэдлэгтэй бол шууд мэргэжлийн ангид элсэх боломж тус тус байна

Суралцах их хүсэлд тань үргэлж ундарч байх болтугай.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118700, 99128705, 96608705 утсаар авна уу.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх