Өнөөдөр элэгний В, С вирусийг үнэ төлбөргүй оношилно

"Элэг бүтэн Монгол" Үндэсний хөтөлбөрийн нээлт өнөөдөр төв талбайд 11.00 цагаас болох бөгөөд дээрх насны иргэд шинжилгээнд хамрагдах боломжтой болно гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Нээлтийн үеэр В, С вирусийн оношилгооны талаар мэдээлэл өгөх бөгөөд 13.00 цаг хүртэл үргэлжилнэ. Оношилгоог иргэдэд илүү ойр байлгах үүднээс сум, өрхийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдээр хийх боломжтой байхаар зохицуулж байгаа юм. 40-65 насны иргэдэд хепатитийн В, С вирусийн илрүүлэг, оношилгоог хийж, эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар болсон байна.

Мөн 2018 онд 15-39 насны иргэдэд уг илрүүлэг, оношилгоог хийх юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 226 тэрбум гаруй төгрөг зарцуулах ажээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

suvd 2017 05 сар 17

Doh - toi temtsehed jild 5 terbum zartsuuldag gj yu gsn ug ve yg yu yund ymar zuild zartsuuldgaa todorhoi nerlene uu. bas jild heden hund hen gdg hdn hund gedgee nerlene uu. / iim turliin tussmj uilchilgee bdg gedgiig humuus medkui / shalgah heregtei /