Дэлхийн зүүн төвийн үзэл баримтлалтай намууд Улаанбаатарт чуулна

Улс төр Admin Галаа 2017 05 сар 06 2215

Энхтайван, шударга ёс, эв нэгдлийн төлөөх “Прогрессив Алиансе” нэгдлийн Бага хурал энэ сарын 25, 26-нд Улаанбаатар хотноо болно. Дэлхийн зүүн төвийн үзэл баримтлалтай 140 улс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн энэхүү нэгдэл нь социал демократ буюу нийгмийн ардчилсан үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. 

Тус нэгдлийн анхдугаар уулзалт Бүгд Найрамдах Итали Улсын нийслэл Ром хотноо 2012 оны арванхоёрдугаар сард дэлхийн 42 орны улс төрийн намын оролцоотойгоор зохион байгуулагдсан юм. Энэ цаг үеэс л “Прогрессив Алиансе” нэгдлийг албан ёсоор байгуулах санаачлага гарч, 2013 оны тавдугаар сарын 22-нд ХБНГУ-ын Лейпциг хотод дэлхийн дэвшилтэт социал демократ намууд болон байгууллагуудын сүлжээнд суурилан байгуулсан. Өдгөө дэлхий хэмжээнд энх тайван,  ардчилал, хүний эрх, нийгмийн шударга ёс, нийцтэй ажиллагааны хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

“Прогрессив Алиансе” нэгдлийг үүсгэн байгуулснаар олон улсын орчин үеийн улс төрийн намуудын хамтын ажиллагааны талаар олон жилийн туршид өрнөсөн маргаанд цэг тавьсан, нөгөө талаар хамтын ажиллагааны шинэ эхлэл болсон гэж үздэг. “Прогрессив Алиансе” нь удирдах хороо, зохицуулагч, удирдах зөвлөлөөс бүрддэг цомхон бүтэцтэй нэгдэл юм. Европын Социалистуудын нам, Европын парламент дахь социалистууд ба ардчилагчдын бүлэг, Азийн Ардчилсан Социалиастуудын Сүлжээ, Африкийн Дэвшилтэт Алиансуудын төв, Арабын социал демократ форум зэрэг бүс нутгийн улс төрийн намуудын сүлжээний 140 гаруй нам, байгууллагууд  “Прогрессив Алиансе”-ын гишүүн юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх