“Дайны зам туулсан монгол морь”-ны хөшөөг Москвад нээлээ


1941-1945 оны Аугаа их Эх орны дайны үед фашизмын эсрэг Орос, Монголын ард түмэн хамтран тэмцэсний бэлгэдэл болгож ОХУ-ын нийслэл Москва хотын Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд “Дайны замаар” нэртэй хөшөөг ялалтын баярын өмнөхөн өчигдөр нээсэн байна. 

“Энэ хөшөө  Эх орны дайны үед монголны ард түмнээс зөвлөлтийн улаан армид үзүүлсэн тусламжийн бэлгэ тэмдэг. Монголчууд дайны үед танкийн цуваа төрөл бүрийн хүнсний зүйлээр тусалж байсан. Энэ дотроос дайны зам туулан Берлин хүрсэн монгол морийг бид мартах ёсгүй. Дайны эхний жилүүдэд монгол морь армийн гол хөдлөх хүч, хэрэгсэл болж байсан” гэж Москва хотын Төрийн думын дарга Алексей Шапошников ёслолын үеэр хэлсэн байна. Тэр бас энэ хөшөө ямагт амьд цэцгээр чимээстэй байх болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. 

Дайны үед Улаан армийн таван морь тутмын нэг нь монгол морь байсан юм. Хөшөөнд их буу чирэн зүтгэж байгаа хоёр монгол морийг дүрсэлсэн юм байна. 
“Аугаа их Эх орны дайны жилүүдэд тусалж байсан монголын ард түмэнд бид дахин дахин “баярлалаа” гэж хэлэх ёстой” гэж Москвагийн Төрийн думын тэргүүн хэлсэн байна. 

Хөшөө нээх ёслолд ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгчид, ОХУ-ын Төрийн Думын Монголын парламентай харилцах бүлгийн зохицуулагч Сергей Миронов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа, монголын Засгийн газрын төлөөлөгчид, орост суралцаж байгаа монгол оюутнууд байлцлаа. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх