Могерини: АНУ байр сууриа алдаж байна

Дэлхий Admin Галаа 2017 05 сар 06 1215

АНУ тэргүүлэх байр сууриа алдаж байна гэж Европын холбооны дипломат бодлогын байгууллагын тэргүүн Федерика Могерини үзэж байна. Ингэхдээ ЕХ дэлхийн гол гол асуудлыг шийдвэрлэхэд найдвартай түнш болж байна гэж тэр хэлжээ.

“Дэлхийн томхон асуудлуудыг шийдвэрлэхэд, АНУ-ын байр сууриа алдаж буй тэр салбарт ЕХ найдвартай, хүчтэй түншийн байр суурь баримтлах боломж бий” гэж Флоренцийн бага хурал дээр түүний хэлснийг РИА Новости агентлаг дурдсан байна.

Бүс нутгийн хямрал, түүнийдотор Сири, Солонгосын хойгийн хямралыг шийдвэрлэж, аюулгүй байдлыг хангах талаар ЕХ-той илүү нягт хамтран ажиллах шаардлага байгаа тухай нэг л янзын яриаг Азийн орнуудаар саяхан айлчлах үеэрээ би сонсож байлаа гэж тэр хэлжээ.

АНУ дэлхийнтэргүүлэгчорны үүргээалдаж магадгүйд сэтгэл зовинож байгаагаа Федерика Могерини Дональд Трампыг америкийн ерхөнхийлөгчөөр сонгогдcоны дараа түрүүнд нь илэрхийлж байсан юм. Ингэхдээ ирээдүйд АНУ болон Европын хооронд прагматик харилцаа давамгайлах болно гэж тэр үзэж байгаа ажээ.

С.Инда

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх