Саудын Арави олборлолтыг танах хэлэлцээриийг сунгахын төлөө байна


Саудын Арави улс 2017 он дууссанаас хойш ч гэсэн газрын тосны олборлолтыг хорогдуулах тухай газрын тос олборлогч орнуудын байгуулсан хэлэлцээрийг сунгаж болохыг үгүйсгэхгүй байна. Энэ тухай тус улсын Эрчим хүчний сайд Халед аль-Фалех Куала-Лумпурт айлчлах үеэрээ мэдэгджээ.

“Газрын тос олборлогч орнуудтай миний бие зөвлөлдсөн. Үүний үндсэн дээр тулгуурлан хэлэхэд, олборлолтыг танах тухай хэлэлцээрийн үйлчлэх хугацааг 2017 оны хоёрдугаар хагасыг дуустал сунгана гэдэгт би бүрэн итгэлтэй байна, магадгүй түүнээс цааш ч сунгаж болох юм” гэж сайд хэлснийг Bloomberg агентлаг иш татжээ.

Олборлолтыг танах тухай хэлэлцээрийг сунгах асуудлаарх албан ёсны хэлэлцээ 5 дугаар сарын 25-нд Вена хотод болох ОПЕК-ийн гишүүн орнуудын ээлжит уулзалтын хүрээнд явагдах юм.  Хэлэлцээ хийхийн өмнө 5 дугаар сарын 23-нд шинжээчдийн түвшинд газрын тосны олборлолтын мониторингийн техникийн хорооны хурал болох бол 5 дугаар сарын 24-нд сайд нарын уулзалтыг зохион байгуулахаар товложээ.
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх