Монгол хүний ходоод хогийн сав биш


Ардчилал,зах зээлийн буянаар дэлхийн бараг бүх улсын хоолыг хүссэнээрээ иддэг боллоо гэж монголчууд хөөрцөглөх. Үнэндээ хятад,солонгос,япон,орос хоолны газрууд түмэн янзаараа байна. Ази, Европ, Америк хоолноос дуртайгаа зооглох нь монгол хүнд тийм ч зохистой биш гэдгийг хоол судлаачид анхааруулах боллоо.

Монгол хүнд тохирох хамгийн сайн хоол бол үндэсний хоол юм. Монгол хүн зун цагаан идээ голдуу идэж харин өвлийн хатуу ширүүн улиралд мах иддэг байсныг ахмадууд сануулах боловч анзаарах хүн цөөрсөн шиг. Өнөөдрийнх шиг өвөл зунгүй мах зооглож, янз бүрийн халуун ногоо дарштай холиод ходоод руугаа “гулгуулаад” байгаагүй гэдэг.

Ер нь монгол хүн хэт халуун чанараар даршилсан ногоо,хийжүүлсэн ундаанаас болж өгвөл холхон байх нь зөв юм. Сүүлийн үед солонгос кимчи,хятад дарш их хэрэглэх болсноос ходоодны хорт хавдар өвчин газар авч байна гэж хавдрын эмч нар сэрэмжлүүлж байгаа. Өнгөрсөн жилийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монгол Улс ходоодны хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлсэн гэсэн маш муу мэдээ байна.

Одоо тэгээд яах вэ. Юуны түрүүнд кимчи гэх мэт даршилсан халуун ногоо идэхээ больё. Монгол хүний ходоод хогийн сав биш шүү дээ.

Ходоодоо дурандуулж шалгуулъя. Архи,тамхинаас хол байцгаая. Энэ мэтчилэн хорт зуршлаа орхих хэрэгтэй. “Эрүүл элэг” гэдэгтэй адил “Эрүүл ходоод” хөтөлбөртэй болохыг Засгийн газраас шаардая.

ЭМЯ-наас ойрын хугацаанд “Ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэх үндэсний хөтөлбөр” яаралтай боловсруулах ажлыг санаачлах цаг болсныг анхаарна гэж найдъя.

Эх сурвалж : Ontslokh.mn

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

найз 2017 05 сар 09

хамгийн гол нь малаа эрүүлжүүлж .бэлчээрийн ургамлын бүтэн байдал.хүрэлцээнд анхаарал тавьж вакцинжуулалтыг хамаагүй хийхгүй байх .хийсэн малаа дор хаяж эрүүл болтол нь нядлахгүй байх гэх мэт арга хэмжээг улсын хэмжээнд авч явуулах хэрэгтэй.тэгээд цагаан идээ мах байхад өөр хоол ундны зүйлс хэрэггүй