"Facebook" компани худал мэдээлэлтэй тэмцэх үүднээс аккаунтуудыг хааж байна

Дэлхий Admin Галаа 2017 05 сар 09 817

Худал хуурмаг мэдээ мэдээлэлтэй тэмцэх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 6 дугаар сарын 8­ны сонгуулиас өмнө Их Британи дахь хэдэн арван мянган аккаунтыг хаасан гэж “Facebook” компани мэдэгдлээ. Тус компани мөн сонины зар сурталчилгаагаар дамждаг худал мэдээ мэдээллийг хэрхэн илрүүлэх талаар Их Британийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд зөвлөгөө өгсөн байна. Түүнээс гадна, бичсэн гарчигт няхуур хандаж, интернет хөтөч дээрх эх сурвалжийг сайтар нягталж байхыг уншигчдад сануулжээ. Хуурамч мэдээ мэдээллийн аккаунтыг богино хугацаанд илрүүлэхийн тулд сайжруулалтын ажлууд хийгдсэн талаар тус компани мэдэгдсэн юм. "Facebook” компанийн Их Британи дахь технологийн газрын дарга Саймон Милнер хэлэхдээ “манай цахим хуудас асуудлын голыг олохыг хүсч байна, сонгуультай холбоотой элдэв контентуудыг нягтлан шалгах үүднээс бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна” гэлээ. Тэрбээр мөн ““Facebook” компани худал мэдээ мэдээллийн асуудлыг цэгцлэхийн тулд чадах бүхнээ хийж байна” гэж онцлон дурдлаа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх