Испанийн лигийн тоглолт дуусахад хоёр тойрог үлдлээ

Урлаг, Спорт Admin Галаа 2017 05 сар 09 1538

Испанийн хөлбөмбөгийн дээд лигийн энэ улирал дуусахад хоёр тойрог үлдлээ. Одоогийн байдлаар “Барселона”, “Реал Мадрид” адилхан 84 оноотой ч Эзэн хааны баг нэг тоглолт дутуу байгаа юм.

Тэдний ард “Атлетико Мадрид” 74, “Севийля” 69, “Вийяреал” 63 оноотой байна. Сүүлийн тойрогт “Барселона”-“Вийяреал” 4:1, “Реал Мадрид”-“Гранада” 4:0, “Валенсиа”-“Осасуна” 4:1, “Леганес”-“Реал Бетис” 4:0, “Малага”-“Сельта Виго” 3:0, “Эспаньол”-“Депортиво ла Коруна” 2:1, “Депортиво Алавес”-“Атлетик Бальбао” 1:0, “Атлетико Мадрид”-“Эйбар” 1:0, “Спортинг”-“Лас Палмас”-ыг 1:0-ээр тус тус хожсон.

Ла лигт 2012-2013 оны улирлаас хойш “Реал Мадрид”, “Барселона”, “Атлетико Мадрид” эхний гурван байрыг эзэлж байна. Харин Л.Месси, К.Роналду нар тус бүр гурван удаа мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж, энэ цаг үед хэнд ч дийлдэшгүй байгаа билээ.

Ла лигийн 2016-2017 оны улирлын хүснэгт /2017 оны тавдугаар сарын 9-ны байдлаар/

Испанийн хөлбөмбөгийн Ла лигт сүүлийн 20 жилд түрүүлсэн багууд

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх