Эмма Уатсон “Шилдэг жүжигчин”-ээр шалгарлаа


Жүжигчин Эмма Уатсон Лос-Анжелест зохион байгуулагдсан “2017 MTV movie and TV Award” наадмаас “Шилдэг жүжигчин”-ий шагналыг хүртжээ. “2017 MTV movie and TV Award” наадмын шилдэг жүжигчний номинацид эрэгтэй, эмэгтэй ямар ч жүжигчин нэр дэвшиж болдог бөгөөд Эмма энэ удаа “Араатан ба гоо үзэсгэлэн” киноныхоо дүрээр нэр дэвшиж, анхны шилдгийн шагналыг хүртсэн байна.

Феминист, НҮБ-ын элчээр ажилладаг Эмма шагнал гардах үедээ “Миний хувьд жүжиглэнэ гэдэг өөрийгөө өөр хүний байр сууринд тавихын нэр гэж боддог. Хоёр өөр категорид хуваагдах шаардлагагүй. Би энэ шагналыг авсан нь Белл гэх бүсгүйг илэрхийлж чадсан учраас авсан гэж бодож байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Mminfo.mn

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх