Парис Хилтоны дүү баривчлагджээ


Хилтон зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтоны дүү Конрад баривчлагджээ. Эдүгээ 23 настай Конрад жүжигчин Элизабет Дэйлигийн Холливуд Хилсс дэх гэрт нь үүрийн 04:00 цагийн үед зөвшөөрөлгүй нэвтэрчээ. Конрад өмнө нь жүжигчин Элизабетын охин Хантер Дэйли Саломантой үерхдэг байсан юм. Гэвч салснаасаа хойш удаа дараа экс найз бүсгүй рүүгээ зөвшөөрөлгүй хэт ойртсоноос үүдэн ийнхүү баривчлагдаж байжээ. Хамгийн анх Хантерын аав Рик Саломаных руу явах гэж тансаг зэрэглэлийн машин хулгайлж, тэрхүү хэрэгтээ 60 мянган ам.долларын торгууль төлж байжээ. Дараа нь 2015 онд Хантер руу хориглосон зайнаас илүү ойртож, баривчлагдаж байсан удаатай гэнэ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх