Эмма Уотсон ”их зан”-гаа тайлбарлав


Жүжигчин Эмма Уотсон өдгөө асар нэр хүндтэй болсон нэгэн. Тэгвэл тэрбээр бусад оддыг бодвол шүтэн бишрэгчидтэйгээ бараг хэзээ ч зургаа авахуулдаггүй билээ. Саяхан 27 настай бүсгүй шүтэн бишрэгчидтэйгээ хамт зургаа авахуулахаас яагаад зайлсхийдэг тухайгаа ярьжээ. Хамаг учир папарацци нарт байгаа гэнэ. Тэд түүний амьдралд байнга оролцож байдаг аж. 

Эмма энэ талаар “Би хэвлэлийнхний болоод шүтэн бишрэгчдийнхээ анхаарлын төвд амьдрахад дасахын тулд чамгүй цаг хугацаа, хүчин чармайлтыг гаргасан. Салхи миний банзлын хормойг дээш сөхөх тэр мөчийг баримтжуулж дөнгөсөн гэрэл зурагчин хэзээ тодрох бол хэмээн папарацци нар мөрий тавьж байсан удаатай. Намайг тэд өлөн нүдээр харж байдаг. 

Шүтэн бишрэгчид маань надтай авахуулсан зургаа цахим ертөнцөд тавьсаны дараа хакерууд элдэв янзаар ашигладагт би дургүй. Өмнө нь хакерууд миний цахим шууданд нэвтрээд баллаж байсан удаатай. Хүмүүс миний нүүр царайг өөрийн бие дээр шивээс хэлбэрээр дүрсэлж байгаа нь хангалттай биш гэж үү? Би тайван амьдрах эрхтэй хүн шүү дээ” гэж ярьжээ.

 

Эх сурвалж www.wikimon.mn 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх