Эмма Уотсон папараццичдад дургүй


Жүжигчин Эмма бусад оддыг бодвол шүтэн бишрэгчидтэйгээ бараг хэзээ ч зургаа авахуулдаггүй билээ. Тэгвэл жүжигчин бүсгүй саяхан энэ тухай ярьжээ. Тэрбээр “Би хэвлэлийнхэн болон шүтэн бишрэгчдийнхээ анхаарлын төвд амьдрахад дасахын тулд чамгүй цаг хугацаа, хүчин чармайлтыг гаргасан. Салхи миний банзлын хормойг дээш сөхөх тэр мөчийг баримтжуулж дөнгөсөн гэрэл зурагчин хэзээ тодрох бол хэмээн папараццичид мөрий тавьж байсан удаатай. Намайг тэд өлөн нүдээр харж байдаг. 
Шүтэн бишрэгчид маань надтай авахуулсан зургаа цахим ертөнцөд тавьсаны дараа хакерууд элдэв янзаар ашигладагт би дургүй. Өмнө нь хакерууд миний цахим шууданд нэвтрээд баллаж байсан удаатай. Хүмүүс миний нүүр царайг өөрийн бие дээр шивээс хэлбэрээр дүрсэлж байгаа нь хангалттай биш гэж үү? Би тайван амьдрах эрхтэй хүн шүү дээ” хэмээн ярьжээ.

Эх сурвалж http://www.info.mn

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх