Хууль бус үр хөндөлтийг бууруулна


Эрүүл мэндийн сайдын А/183 тушаалаар батлагдсан “Хууль бус үр хөндөлтийг бууруулах олон талт ажлын хэсэг” хуралдаж, өнөөгийн тулгамдсан асуудлуудын нэг болох хууль бус үр хөндлөлтийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсрууллаа. Олон талт ажлын хэсгийн хурлыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал удирдаж Цагдаагийн ерөнхий газар, ЭМЯ-ны эх барих, эмэгтэйчүүдийн салбар зөвлөл, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэгийн холбогдох албан тушаалтан, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.

Уг ажлын хэсгийн хурлаар үр хөндөх ажилбар хийж буй эрүүл мэндийн байгууллагад Монгол улсад мөрдөгдөж буй стандарт “Үр хөндөлтийн тусламж, үйлчилгээ” MNS 5488:2005, Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Үр хөндөлтийг зохицуулах журмыг батлах тухай” 148 дугаар тушаалын хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийж, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, үр хөндөх эмийг эмийн сан, зах дээр зарж  байгаа эсэхэд  хяналт тавих, иргэдийн дунд үр хөндөлтийн хор уршиг хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх, гэр бүл төлөвлөлтийн орчин үеийн арга хэрэгслийг сурталчлах, нийгмийн сүлжээгээр олон нийтэд түгээх үйл ажиллагааг идэвхжүүлэн, мэдээлэл, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх ажлыг эн тэргүүнд хийхээр төлөвлөлөө.

Ажлын хэсгийн гишүүд гэр бүл төлөвлөлтийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах сургалтыг тогтмол зохион байгуулж, эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа өнөө үед олон улсын байгууллагуудаас жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслээр хангах тал дээр хүсэлт тавин шийдүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг дурьдлаа. Мөн хурлын төгсгөлд төр засгаас залуу гэр бүлийг дэмжсэн бодлогын дэмжлэгт орчинг бүрдүүлж, залуучуудыг гадаад улсруу ажиллахаар явахад гэр бүлтэй нь хамт явуулдаг болох, үр хөндөлтөд хүргэж буй нийгмийн эрсдэлт хүчин  зүйлс болох архидалт, биеэ үнэлэлт, гэр бүл салалт зэрэг лүү анхаарч, чиглэсэн үйл ажиллагааг цогцоор нь авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг ажлын хэсгийн гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

kasandra emch 2017 05 сар 12

Tegeed huseegui jiremsletiig haash hiih gj bn uuniig chini dagaad nogoo huwin emneleguudiin dald biznes jinhene tsetsegleed ywah bh daa.