29-р сургуулийн багш нарыг дохионы хэлний хичээлд хамруулна


29 дүгээр тусгай сургуулийн багш нарын мэргэжлийн хичээлийг дохионы хэлээр заах арга зүй, ур чадварыг сайжруулах сургалтыг холбогдох мэргэжлийн байгууллага, сургуультай нь хамтран зохион байгуулж, 2017 оны наймдугаар сарын сүүлийн долоо хоногт багш нарын дохионы хэлний мэргэжлийн түвшинг тогтоож, дүнг цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын хамт танилцуулахыг БСШУС-ын сайд Ж.Батсуурь холбогдох албан тушаалтнуудад даалгажээ.

Энэхүү заалт нь БСШУС-ын сайдын “Тусгай цэцэрлэг, сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тушаалд орсон байна.

Мөн 29 дүгээр тусгай сургуульд бэлтгэл бүлэг хичээллүүлэх асуудлыг судалж, зургаадугаар сард багтааж шийдвэрлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгийн зардлыг сургуулийн төсөвт 2018 оноос эхлэн тусгаж, хууль, тогтоомжид нийцүүлэн өөрсдөө худалдан авах боломжийг бүрдүүлэх зэрэг тодорхой асуудлыг тусгасан байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх