УИХ-ын дарга М.Энхболд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Улс төр Галаа Галаа 2017 05 сар 13 939

Өнөөдөр “Мод тарих Үндэсний өдөр”. Энэ өдөр УИХ-ын дарга  М.Энхболд, Байгаль орчны сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын нэр бүхий гишүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  зохион байгуулсан "Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн нээлтийн арга хэмжээнд оролцож, мод тарилаа.

Туул голын ай сав дагуу, нийслэлчүүдийн  ундны цэвэр усны хамгаалалтын бүс  дунд  байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ хавар мод тарих ажилд төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж нийлсэн 90 гаруй байгууллага,  1000 гаруй   иргэн оролцож,  улиас, хайлаас, чацаргана, бургас гэсэн дөрвөн төрлийн 2000 ширхэг мод сөөгийг  4 га  талбайд тарьж байна.

УИХ-ын дарга М.Энхболд байгаль орчноо хайрлан хамгаалж, мод, бут сөөг тарих ажилд идэвхтэй оролцож байгаа иргэд, аж, ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлээд “Дэлхий нийтэд байгаль экологийн тэнцвэр алдагдан, цаг агаарын дулаарал, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа энэ үед мод тарих ажил хүрээгээ улам тэлж байгаад баяртай байна. Хот, суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд нийт иргэд, байгууллага, та бүхний идэвх санаачилга, оролцоо хамгаас чухал юм. Бид мод тарихаас гадна тарьсан мод, бут сөөгөө хамгаалж, арчлах ургуулах ажилд анхаарал хандуулах  хэрэгтэй. Дашрамд өгүүлэхэд Монгол Улс бүх нийтээрээ мод тарих өдрийг уриалан тэмдэглэж эхэлсэн 33 дахь улс юм” хэмээн онцлон тэмдэглэж байлаа.

Монголчуудын хувьд жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарласнаас хойш долоон жил өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд  мод тарих бүх нийтийн өдрийг 14 удаа зохион байгуулж, 10.1 сая мод тарьжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 05 сар 13

хотын төвөөр суулгасан энэ нөгөө моднууд гое харагдаж бна лээ шүү

Зочин 2017 05 сар 13

Чацарганы мод тарисан бна шдээ 3 жилийн дараа очиж иднээ хха

Зочин 2017 05 сар 13

нэг мод таривал нэг нас нэмдэг гэдэг дээ нэг ч гэсэн мод тариж буян хийнээ

zochin 2017 05 сар 13

gishuun darga nariihn hamgaalgach nar n ysan ch aihtar ym hol baich geh shg harin enhboldguai shan ooriinhooro hun bnle shu

Зочин 2017 05 сар 13

Сайн байна мундаг байна мундаг ерөнхийлөгч болоорой

Зочин 2017 05 сар 13

би ч өнөөдөр очиж үйл ажиллагаанд оролцож байгаад ирсэн шүү гоё л байлаа

ganbold 2017 05 сар 13

ochij mod tarisaan ih shan buyn delgeruuleed irsen shuu :))

Зочин 2017 05 сар 13

Улс төрчид ингээд иргэдтэйгээ ойрхон байгаад байвал ард иргэдэд хараалгахгүй шдээ

Зочин 2017 05 сар 13

Энэ моднууд ургах цагт Улаанбаатарын утаа багасна. Тэр үед та хэд Энхболдод баярлах болно

Зочин 2017 05 сар 13

нийгэмд хүртээлтэй үйл ажиллагаа зохион байгуулсан байна шүү цаашдаа ч гэсэн ард иргэдтэйгээ санал бодлоо хуваалцаж тулж ажиллаж байгаарай

Зочин 2017 05 сар 13

unuudur neeltend n ochij mod tarisan enhbold darga hurtel ywj bna ta hed ochij mod tariachee huuhded chin ch hergtei

zochin 2017 05 сар 13

setgeleesee hiisen buhen saihan shuudee ochij mod tariarai humuusee

Зочин 2017 05 сар 13

yr n niit heden mod tarisan ym bol? margaash ochij gar biy oroltsnoo

Малан ард түмэн 2017 05 сар 13

Аягүй бол нөгөө хэдэн малан ард түмэн нь фб дээр муулаад л байж байгаа байхдаа. Ийм хүнийг дэмжих хэрэгтэй

Зочин 2017 05 сар 13

хэдэн жилийн дараа ч манай цэцэрлэгт хүрээлэн өнгө засч гоё харагдах нь дээ

Зочин 2017 05 сар 13

хэдэн жилийн дараа ч манай цэцэрлэгт хүрээлэн өнгө засч гоё харагдах нь дээ

Зочин зөв ярьж байна 2017 05 сар 13

Тийн тээ ард иргэдтэйгээ ойрхон байгаад талархах хэрэгтэй. Цаашдаа ч ойрхон байна гэж найдаад ерөнхийлөгчийн сонгуулиар дэмжинэээ

zochin 2017 05 сар 13

ih ulger jishee hun ymaa

niitlegch 2017 05 сар 13

neg mod tarih neg nasnii buyn hour mod tarih hoid nasnii buyn gedeg shuudee ih buyntai shan arga hemjee boljee ooriin biyer ochij mod tarisan Enhbold dargadaa amjilt husey uuln toriin ondorloguud bugd ochij mod tarisan bol bur l goy boloh bjde

Зочин 2017 05 сар 13

Бид ийм л улс төрийг хүсдэг. Ард иргэдтэйгээ ойрхон ажилласанд тань баяр хүргэе. Үргэлж ойр байгаарай

Зочин 2017 05 сар 13

хотод ганц зун цэцэг тарина гэж хэдэн тэрбум төгрөг зарлагдсанаас л дээр бна даа

Зочин 2017 05 сар 13

Darga said geltgui l bugd l Enhbold shig bgaasai

Zochin 2017 05 сар 13

Zavaan neg nast hujaa tsetseg tarij bsanaas l deer ajil bnda. Hotiin gudam maani gatsuuraar chimsen bnlee bayarlalaa. Oshoo olon gatsuur tariarai

Zochin 2017 05 сар 13

bid uneheer eh oronch gj yaridag ch unen heregtei tm bish shuudee. Hotiin gudmaar yavahdaa tatsan tamhinii ish nus tseree haydag deer ni goldoo muu muuhai zuilsee hiideg bas modoo hair nairgui ogtolj avdag. Ene bdalaa bolivol minii eh oron chni saihan shuu dee. ingej mod tarij bgad bayarlaj bnaaa. A

Зочин 2017 05 сар 13

Улаанбаатарт хэрэгтэй байгаа зүйлийг хийжээ баярлалаа та Бүхэнд!

Зочин 2017 05 сар 13

Ашгүй дээ! Мод нь сайхан ургаасай..

Зочин 2017 05 сар 13

Залуусын чөлөөт цагыг зөв боловсон өнгрүүлэх сайхан газар шүү..

Зочин 2017 05 сар 13

Ийм хүрээлэн УБ хотд байгаа нь үнэхээр сайхан санагдаж байна

Зочин 2017 05 сар 13

Зүйтэй мод тарих чинь хамгийн буянтай ажил шүү дээ!

Зочин 2017 05 сар 13

Цэцэрлэгт хүрээлэнд тавьсан юм байна. Тэр их сайхан газар шүү. Хүмүүс их очиж гүйдэг болсон. Хүүхдээ тайван тоглуулах зөндөө газартай.

Sambuu ah ni 2017 05 сар 13

Za mod tarival ih buyan huraadag gesen shu taminee

Зочин 2017 05 сар 13

Мод тарих өдрийн мэнд гэхгүй юу. хэхэ. Сайн байна энэ хүмүүс

Зочин 2017 05 сар 13

Сайхан үйл хийжээ