”Хуучин хүү”, МАН-ын шинэ дарга М.Энхболдын фото түүх

Улс төр Галаа Галаа 2017 05 сар 13 1122

Улс төрд "хуучин хүү" ч өчигдөрхөн МАН-ын даргаар сонгогдсон М.Энхболдын түүхийг эргүүлцгээе. Түүний төрд хашсан албан тушаалыг тоочвол урт жагсаалт болно. Зүгээр л зураг үзэцгээе.

Хотод төрсөн хөдөөний хүүхэд. Зуны амралтаараа аавын нутаг Төв аймгийн Баян сумыг зорьдог байжээ.

Дээр үеийн дарга нарын хүүхдүүд эсвэл онц сурлагатнууд Орост очиж амардаг байсан. Харин түүний аав энэ үед МУИС-д багшилж байсан учир аль ангилалд нь хамарч амарсныг мэдэх хүн цөөн.

М.Энхболд арван жилийнхээ нэг ангийн охинтой гэр бүл болсон. Ийм л хөгжилтэй оюутнууд байж. Хожмын улс төрч М.Энхболдын толгой дээр юу барисныг анзаарч байна уу? Түүнийг нэг амьтны нэрээр хочилдог юм.

Оюутан цагийн иймэрхүү зураг хүн болгонд дурсамжтай байдаг байх. Харин энэ зурган дээр МУИС-ийн оюутан М.Энхболд найз бүсгүйнхээ урилгаар тухайн үеийн ЗХУ-тай танилцаж явсныг нь гэрчлэх дурсамж болон үлджээ.

Шадар сайд М.Энхболдынх хоёр хүүхэдтэй. Эхнэр нь ШУТИС-д багшилдаг бол охин нь манайдаа л нэртэй гоо сайхны газар ажиллуулдаг гэсэн.

Бичиг цаас, тушаал шийдвэр хөглөрсөн хотын даргынхаа ширээний араас Монгол улсын 24 дэхь ерөнхий сайдаар томилогдож байсан юм.

Сүр бараа, амгалан тайван байдлаараа түүний өмнө орох улс төрч бараг үгүй дээ. За байз, түүний өмнө “АПУ”-гийн хэмээх тодотголтой Г.Батхүү дарга л орж мэднэ.

Хуучны МАХН, одоогийн МАН-ын “алдарт” залуучуудын холбоо жил бүрийн 12 сарын 31-ний орой “Алтан сарнай” хэмээх нүсэр наадам зохион байгуулаад олон жил боллоо. Уг наадмын хамгийн анхны “Оны шилдэг улс төрч”-өөр тухайн үеийн хотын дарга М.Энхболд, “Оны шилдэг бизнесмен”-ээр “Алтай трейд”-ийн ерөнхий захирал С.Батболд хоёр шалгарч байжээ. Хожим нь хоёулаа Монгол улсын ерөнхий сайд болох хувьтай байлаа.

М.Энхболд хотын дарга байхдаа хийсэн хамгийн том ажлынхаа нэгээр Сүхбаатарын талбайн асфальтыг хуулж одоогийн боржин чулуугаар гоёсныгоо хэлдэг. Харин зарим нь хэдэн зуун саяар бүтээсэн бэ гэж харддаг.

Магадгүй тэр хамгийн их шүүмжлүүлсэн хотын дарга байх. Тэрбээр нам дотроо "хотын" гэх бүлэглэлтэй.

Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдахыг үзэж, дарга цэрэг болж явсан үе бий л дээ. Гэвч одоо өөр өөрсдийнхөө замаар замнасан. Уг нь М.Энхболдыг “дуулгавартай” гэж Н.Энхбаяр ерөнхий сайд болохыг нь дэмжсэн гэдэг. Дараа нь “үгэнд орохгүй байна” гээд “хусахад” нь бас оролцсон юм. Улс төр өө гэж...

Чой хамба М.Энхболд дарга хоёрыг Төв нутгийн гол төлөөлөгчид гэдэгтэй хэн ч маргахгүй.

М.Энхболд 2009 онд Монголын сүмо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байсан. Сүмогийн дээд зиндаанд одоо буй олон бөхийг Япон явахад нь тусалж дэмжсэн гэдэг.

М.Энхболд ахиад нэг даваа давж, гурван сонгуульд ялагдсан МАН-ын дарга боллоо. Ахин сонгогдсон түүнийг олон нүд, чих харж байна.

Эх сурвалж: 24tsag.mn

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 05 сар 13

Энэ мундаг хүнийг нэр дэвшиж байгаад нь баярлаж байгаа шүү! танд амжилт.

Зочин 2017 05 сар 13

Enhbold dargiig demjine. Uur heniig demjih bede

Зочин 2017 05 сар 13

MIye bagsh ch gaihaltai sain hvn bsan shvv. Hvv ni bas mundag uls turch hvn ih demjij bga shv tanai namiig bolon taniig

Зочин 2017 05 сар 13

Энхболд ч сайхан буурьтай хүн шүү дээ. Барагтай юманд өрвөлзөөд байхгүй. Энэ их хурлын гишүүдийг үнэхээр удирдаад хөтлөөд байж чадаж байгаа юмдаа.

Зочин 2017 05 сар 13

Etseg ehiig ni manai nutgiin hugshchvvl ih l sain mundag bolovsroltoi seheeten hvmvvs bsan gej dandaa l magtaj yridag vr hvvhed ni ch gsen sain hvn bolj ussun bnaa

Зочин 2017 05 сар 13

Ээж нь их сайн эмч гэж манай ээж хэлдэгийн. Эднийхтэй хамт олон жил хөрш байсан. Ер нь тухай үеийн соц нийгмийн сэхээтэн гэр бүл ямар байсан, тэр жишгээр эв найртай сайхан гэр бүл байсан. Мие гуайн гэр бүлтэйгээ авхуулсан сайхан зураг байна.

Zochin 2017 05 сар 13

Avga ahtai min neg angi bsan gsn. Angidaa busdiig manlailagch yostoi l buhniig udirdagch zohion baiguulalt saitai yosto l huniig hun shig uzdeg hun gj yaridag. Odoo ch ted sn nzud. Tanid amjilt husey

Зочин 2017 05 сар 13

Dooroos ni deeshilj udii zeregt hvrsen mundag udirdagch hvn

Зочин 2017 05 сар 13

Mundag hvnii hvvhed dee

Зочин 2017 05 сар 13

Sain hvnii hvvhed sain hvn bldogoo gej

Зочин 2017 05 сар 13

Gerel zuragt dursamj uldnee gej enedee. Saihan zaluu baijee. taniig bi demjig baigaaa. Amjilt.

Зочин 2017 05 сар 13

Namaa yostoi atgasan gar shig zangidaj chadaj baigaa nuhurduu. Mongoliig ch bas ingej chadah baihaa naadah chini

Зочин 2017 05 сар 13

ЭНХБОЛД ГУАЙГ ДЭМЖИЖ БАЙНА. УГААСАА ИХ БОЛОВСРОЛТОЙ ХҮН ШҮҮ

Зочин 2017 05 сар 13

Аав нь их сайхан хүн байдаг даа. Манай нутгийн бүгд мэднэ. Их боловсролтой насаараа багш, дипломат чиглэлээр ажилсан. Ёстой л жинхэнэ сэхээтэн гэр бүлдээ эднийх