Стив Керр багийнхаа бэлтгэлд оролцжээ


NBA-н Голден Стэйт Варриорс баг плейоффын тоглолтуудад тун сайн оролцож байгаа. Эхний хоёр шатыг нэг ч хожигдолгүй авсан тэд багийн ерөнхий дасгалжуулагчгүйгээр өрсөлдөөнөө үргэлжлүүлсээр байгаа юм. Учир нь дасгалжуулагч Стив Керрийн  биеийн байдал сайнгүй байгаа. Нурууны мэс засалд орсон С.Керрийн бие хараахан гүйцэт эдгээгүй байгаа бөгөөд түүний эзгүйд туслах дасгалжуулагч Майк Браун багийг удирдаж байгаа. 

Тэгвэл өчигдөр болсон багийн бэлтгэлд Стив Керр ирж оролцжээ. Хэдий тэрээр багийнхаа бэлтгэлд ирсэн ч тоглолтод багаа улирдах боломжгүй гэдгээ хэлсэн байна.

Залуу сүпер ододоос бүрдсэн Дайчдийн хувьд бүсийн аваргын төлөөх цувралд туршлагатай бүрэлдэхүүнтэй Сан Антонио Спөрс багийн эсрэг тоглох юм. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх