Математик, англи хэлээр хамгийн олон сурагч шалгалт өгнө


Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан мэдээгээр энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 40388 залуус бүртгүүлжээ. Тэдний 87 хувь нь 2017 онд 12 дугаар ангийг төгсөж байгаа залуус бол үлдсэн 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид аж.

Шалгуулагчдын хичээл сонголт бүрийг тус бүрээр авч үзвэл математикийн шалгалтыг хамгийн олноор өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, 32188 нь математик, 19230 нь монгол хэл, 1723 нь Монгол улсын түүх, 1833 газар зүй, 1367 орос хэл, 7559 нь биологи, 27140 англи хэл, 15919 нь физик, 7816 нь химийн шалгалт тус, тус өгөхөөр бүртгүүлжээ.

Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 14-өөс монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх