Анжелина Жоли аавтайгаа эвлэрэв


Сүүлийн хэд хоног Холливудын сайхан бүсгүй Анжелина Жоли хүмүүсийг гайхшруулж байна. Өнгөрсөн намраас хойш огт уулзаагүй байсан нөхөр Брэдтэй харьцаагаа эргэн сэргээсэн тухай шуугиант мэдээлэл замхарч амжаагүй байхад аав Жон Войттойгоо эвлэрсэн гэх шинэ мэдээ жинхэнэ сенсаац тарилаа.

Беверли Хиллз дэх япон хоолны зоогийн газарт Жоли зургаан хүүхдийнхээ хамт оройн зоог барихдаа олон жил хол хөндий байсан аав, алдарт жүжигчин 78 настай Жон Войтыг урьсан байжээ. Аав, охин хоёр ихэд дотно яриа өрнүүлж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд тэр үдшийг өнгөрүүлсэн гэнэ.

Тодруулахад, дөрвөн настай байхад нь хаяж явсан аавтайгаа Жоли олон удаа сайндаж, олон ч удаа дайсагналцсан билээ.

 

Эх сурвалж www.wikimon.mn 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Oyunaa 2017 05 сар 16

Uhaantai yumaa. Estsiin etsest hun neg l amidrahaas houshi biye biyenee hairlaj baitsgaaya humuusee.