99 орныг хамарсан кибер халдлагыг Британи залуу зогсоожээ

Дэлхий Галаа Галаа 2017 05 сар 16 2363

Дэлхийн 99 орны компьютерийн системийг хамраад байсан хакер халдлагыг 22 настай Британи залуу зогсоосон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Түүнийг Маркус Хатчис гэдэг байна. Тэрбээр энэ талаараа “Би зөв үйлдэл хийсэн бодож байна. Би энэ бүхнийг хараад суухыг хүсээгүй. Ойролцоогоор 100 мянган компьютер халдлагад өртсөн. Хэрвээ бид шуурхай ажиллагаагүй байсан бол энэнээс олон компьютер халдлагад өртөх байлаа” гэж хэлжээ.

Хатчис АНУ-ын Лос-Анжелес хот дахь кибер аюулгүй байдлыг хангадаг  “Kryptos Logic” компанийн ажилтан аж. Тус компанийн ажилчид амралтын өдөр өдөр, шөнөгүй ажилласан байна.  Тэд өчигдөр баяраа тэмдэглэсэн бөгөөд өөрсдийн нийгмийн сүлжээндээ гол ажлыг хийж, вирусыг зогсоосон Маркус Хатчистай авахуулсан зургаа нийтэлжээ.

Уг кибер дайралтын гол бай Их Британи, АНУ, ОХУ, БНХАУ, Испани, Итали, Тайвань болон Украин улс байсан юм. Европын “Телефоника”, Их Британийн Үндэсний эрүүл мэндийн байгууллага, Америкийн “FedEx” тэргүүтэй 75 мянган байгууллагын мэдээллийг хакердахад хакерууд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагаас хулгайлсан “Eternal Blue” гэх кибер зэвсгийг ашигласан хэмээн “Microsoft”  компани мэдээллээ.

ОХУ-ын Дотоод хэргийн яамны 1000 гаруй компьютер кибер халдлагад өртжээ. Энэхүү халдлагыг үйлдсэн этгээдүүд “WannaCry” хэмээх хортой кодыг өөрчлөн, сайжруулж тараажээ. “WannaCry” хэмээх мөнгө нэхдэг бөгөөд хортой код нь хэрэглэгчийн компьютер дээрх мэдээллүүдийг кодолдог байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

irgen 2017 05 сар 16

150 garui ulsiig hamarchihaad baina, 200 myanga garui komputer ortson,,,bas dahin oroldlogo garch baigaa gene