“Бостон Селтикс” өрсөлдөгчөө долоон тоглолтын эцэст буулган авлаа


NBA-ийн 2016-2017 оны улирлын плей-офф өндөрлөх шатандаа орлоо. Өнөөдөр дорнод бүсийн хагас шигшээд учраа таарсан “Бостон Селтикс”-“Вашингтон Визардс” багуудын цуврал долоо дахь тоглолт болсон.

Зочин баг “Вашингтон”-оос Б.Бэйл 38 оноо, 4 самбар, О.Портер 20 оноо, 10 самбар, М.Моррис 18 оноо, 9 самбар, Ж.Уолл 18 оноо, 7 самбар, 11 оновчтой дамжуулалт, М.Гортат 6 оноо, 11 удаа самбараас бөмбөг авчээ.

Харин талбайн эздээс А.Томс 29 оноо, 12 оновчтой дамжуулалт, К.Олиник 26 оноо, 5 самбар, А.Хорфорд 15 оноо, 6 самбар, 5 оновчтой дамжуулалт, Ж.Кроудер 14 оноо, 5 самбар, М.Смарт 13 оноо, 6 самбар, 4 оновчтой дамжуулалт өгч жигд тоглолтыг үзүүлснээр “Бостон Селтикс” өрсөлдөгчөө 115:105-аар хожсон юм.

Ингэснээр Бостон хотын баг бүсийн аваргын төлөө “Клевлэнд Кавалейрс”-тай тоглохоор болсон. Уг хоёр багийн эхний тоглолт ирэх пүрэв гарагийн өглөө болох бол өрнөд бүсийн аваргын төлөө шалгарсан “Голден Стэйт Уорерз”-“Сан Антонио Сперс”-ийн цуврал хоёр дахь тоглолт маргааш өглөө явагдах аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх