С.Нарангэрэл 10 тэрбумыг төлж чадахгүй учир нэрээ татжээ

Улс төр Галаа Галаа 2017 05 сар 16 1284

МАХН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж байна.Тэд өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ тодруулж, Бага чуулганд нэрийг нь оруулах юм. Улмаар Бага чуулганаас батламжлагдсан эрхмийн нэрийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр СЕХ-нд бүртгүүлэх юм.

Тэгвэл Гүйцэтгэх зөвлөлийн хурлаарУИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, нЭрдэнэцогт, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нарыг Бага чуулган руу оруулж нууц санал хураалтаар нэр дэвшигчээ тодруулахаар болжээ.

Харин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ илэрхийлээд байсан С.Нарангэрэл нэрээ татсан байна. Учир нь МАХН-аас нэр дэвшигч нь тухайн сонгуулийн зардлын 10 тэрбум төгрөгийг өөрсдөө хариуцахаар болсон гэнэ. Тиймээс Гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр "10 тэрбум төгрөг гаргаж чадахгүй. Тиймээс нэрээ татлаа" гэжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

зочин 2017 05 сар 16

ганбаатар тэгээд арван тэрбумтай юм байх даа,арай өөр хүн дэвшүүлэхгүй дээ.махн

зочин 2017 05 сар 16

ганбаатар тэгээд арван тэрбумтай юм байх даа,арай өөр хүн дэвшүүлэхгүй дээ.махн