Lemons хамтлагийн 4 дэх “Unplugged in UB” цомгийн баярын сонин хачнаас толилуулж байна


Энэ сарын 5-ны өдөр Lemons хамтлагийн 4 дэх бие даасан Unplugged in UB цомгийн баяр “Corporate hotel and convention center”-д амжилттай болж өнгөрлөө. Цомгийн баярт урилгаар Nisvanis, Night train, Bulsara, A Sound хамтлагууд ирж үзэгч фэнүүддээ гэнэтийн бэлэг барилаа.

Lemons хамтлагийн энэ удаагийн цомгийн баярт улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хийлч хөгжимчид Lemons хамтлагтай хамтран тоглож тэдний уянгалаг дуунуудыг улам бүр уянгалуулсан нь бусад тоглолтуудаас нь онцлохоор байлаа. Lemons хамтлаг 2015 оноос хойш тоглолт хийгээгүй удсан тул үзэгч фэнүүд нь цомгийн баярыг нь тоглолт гэж эндүүрсэн явдал их байсан нь тоглолтын үеэр Lemons хамтлагийн гитарчин А.Тулгаа энэ тоглолт биш цомгийн баяр гэж 2-3 удаа тайлбарлаж байснаас харагдсан юм. Ямартай ч Lemons хамтлагийн цомгийн баяр тоглолт шиг л сүр дуулиантай болж өнгөрлөө.

Тоглолт үзэж амжаагүй хүмүүст зориулж тоглолтын үеэр хийсэн видеоны хэсгээс толилуулж байна.

Та бүхэнд тоглолтын зурагнуудаасаа хуваалцъя.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх