Хассан Яздани тэргүүтэй Ираны бөхчүүд Бакуд зодоглоно


Азербайжаны нийслэл Бакуд Исламын шашинтай орнуудын спортын дөрөвдүгээр их наадам зохион байгуулагдаж байгаа юм. Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадмын чөлөөт бөхийн тэмцээнд Иран улс нэгдүгээр шигшээ баг илгээхээр болжээ.  Ираны шигшээ багт 57 кг-ын жинд Реза Атри, 61 кг-д ДАШТ-ий мөнгө хүрэл медальт, Азийн гурван удаагийн аварга Масуд Эсмаэльпур, 65 кг-д 2016 оны Азийн аварга Мейсам Насири, 70 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Мостафа Хоссейнхани, 74 кг-д Дэлхийн цомын гурван удаагийн аварга, Пейман Ярахмади, 86 кг-д “Рио-2016” олимпийн наадмын аварга Хассан Яздани, 97 кг-д Дэлхийн цомын хошой аварга Амир Мохаммади, 125 кг-д энэ жилийн Азийн аварга Ядоллах Мохеби гэсэн хүчирхэг баг Бакуд зодоглоно. Ахлах дасгалжуулагчаар М.Голд, дасгалжуулагчаар Али Акбар Додангех, Амир Тавакколи, Аббас Хажикенари нар ажиллах юм. Исламын шашинтай орнуудын спортын IV наадмын чөлөөт бөхийн тэмцээн тавдугаар сарын 19-22-нд Хейдар Алиевын нэрэмжит спортын ордонд болно.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх