Доналд Трамп Туркийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Дэлхий Галаа Галаа 2017 05 сар 17 518

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Туркийн Ерөнхийлөгч Режеп Таип Эрдоганыг Цагаан ордонд хүлээн авч уулзсан байна.

АНУ-ын өмнөх засгийн газартай хүйтэн харилцаатай байсан Туркийн Ерөнхийлөгч Эрдоганыг Трамп халуун дотноор хүлээн авч, “Манай улсууд сайхан харилцаатай байсан, одоо түүнийгээ улам сайжруулах болно. Бидний хооронд маш үр шимтэй яриа хэлэлцээ болно гэж хүлээж байна.” хэмээн мэдэгджээ.

Өнгөрсөн долдугаар сард Туркэд төрийн эргэлт хийх гэж оролдсон гэх, Америкт амьдарч буй номлогч Фетхулла Гюленийг АНУ Туркийн эрх баригчдад шилжүүлэхээ татгалзсан. Түүнчлэн Туркийн эрх баригчдын хууль бус, алан хядах бүлэглэлд тооцдог, Курдистаны Хөдөлмөрчдийн намын нэг хэсэг болох Сири дэх Курдын армийг АНУ зэвсгээр хангадаг. Эдгээр нь хоёр улсын харилцаанд зөрчилдөөн үүсгэсэн юм.

Туркэд болсон бүх нийтийн санал асуулгад ялалт байгуулсанд Эрдоганд баяр хүргэсэн цөөн төрийн тэргүүний нэг нь Америкийн Ерөнхийлөгч байв.

Уулзалтын үеэр Туркийн төрийн тэргүүн АНУ-Туркийн харилцаанд шинэ  үе эхэллээ хэмээн онцолсон байна. Тэрээр алан хядах үйл ажиллагааны эсрэг хамтдаа тэмцэж, эдийн засаг, худалдааны харилцаа тогтоосноор хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээгдэж байна хэмээн мэдэгджээ.

Саяхан Туркэд болсон бүх нийтийн санал асуулгад ялалт байгуулсанд Эрдоганд баяр хүргэсэн цөөн төрийн тэргүүний нэг нь Америкийн Ерөнхийлөгч байв. Тэрээр Туркийн Ерөнхийлөгчтэй ирэх долоо хоногт хийх анхны гадаад айлчлалынхаа үеэр дахин уулзахдаа баяртай байна гэдгээ илэрхийлжээ. Цагаан ордноос мэдээлснээр энэ сарын 21-27-ны хооронд АНУ-ын Ерөнхийлөгч Саудын Араб, Израиль, Итали, Ватикан, Бельгид айлчилна. Айлчлалынхаа үеэр Их долоо болон НАТО-гийн чуулга уулзалтад оролцох аж.

Доналд Трамп НАТО-гийн холбоотон Туркийн аюулгүй байдлыг хангах тал дээр АНУ-ын хүлээсэн үүрэг мөн алан хядах үйл ажиллагааны эсрэг хамтдаа тэмцэх шаардлагатай байгаа талаар онцолжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх