Өмнөговь аймгийн 160 багш сургалтад хамрагдлаа


Өмнөговь аймгийн бүх сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 160 багшийг ур чадварын сургалтанд хамруулжээ. Сургагч багшаар бэлтгэсэн эдгээр багш нар орон нутагтаа очиж, сурсан мэдсэнээ мэргэжил нэгтнүүддээ хуваалцах юм. Цаашид багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх замаар сурагчдын амжилтыг ахиулах чиглэлээр олон ажил арга хэмжээг зохион байгуулна гэж аймгийн удирдлагууд мэдээллээ.

Өмнөговь аймагт ерөнхий боловсролын 21 сургуульд 605 багш ажиллаж байгаагийн 80 нь уг сургалтанд хамрагдсан бол СӨБ-ийн 28 цэцэрлэгт 165 багш ажиллаж буйн 50 хувь нь заах арга зүйн ур чадварын сургалтанд хамрагдсан байна.

Өмнөговь аймаг 2016-2020 онд “Багшийн хөгжил”, “Англи хэлтэй Өмнөговь”, “Оюуны хурд” гэх мэт хөтөлбөрийг хэрэгжүүлэн багш нарыг ажлын байранд нь чадваржуулж, заах арга зүйг сайжруулах бодлого баримтлан ажиллаж байна. Багш нарыг бусад аймгаас туршлага судлах, гадаадад сургаж мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, мөн дотооддоо мэргэжлийн байгууллагуудын цогц сургалтад хамруулах ажлуудыг шат дараатай зохион байгуулж буйн эхлэл нь энэ юм.

Уг сургалтыг Өмнөговь аймаг, Оюу толгой ХХК-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх