Ченнинг Татумын эхнэр Жастинтай...


Холливудын жүжигчин, сайхан залуу Ченнинг Татумын эхнэр Женна Девон Татум залуудаа Жастин Тимберлейктэй үерхэж байсан тухайгаа саяхан сэтгүүлчдэд ярьжээ.

2002 онд Бритни Спирсээс салаад удаагүй байхдаа Жастин Женнатай багахан хугацаанд үерхэж байсан гэнэ.

"Бид богинохон хугацаанд үерхсэн юм аа. Анхлан андууд байснаа нэг мэдэхэд амрагууд болчихсон" хэмээн Женна үнэнээ өгүүлсэн байна.

Жүжигчин бүсгүй Жастинтай сайхан найзууд хэвээрээ үлдсэн гэдгээ мөн нэмж хэлжээ.

 

Эх сурвалж: www.wikimon.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх