Солонгосчууд хамгийн олон цагаар хөдөлмөрлөдөг

Дэлхий Галаа Галаа 2017 05 сар 17 2084

Солонгосчууд Азийн орны иргэдээс хамгийн олон цагаар ажилладаг болохыг судалгаагаар тогтоожээ. БНСУ-ын ажилчид шөнөөр болон амралтын өдрүүдэд ч ажилладаг бөгөөд нэг жилд дунджаар 2113 цаг ажилладаг байна. Харин шинээр сонгогдсон тус улсын Ерөнхийлөгч Мун Жэ Ин сонгуульт ажлынхаа үеэр олон цагаар хөдөлмөрлөдөг ажилчдад амрах эрх олгоно хэмээн амласан юм.

Тэрбээр удирдлагуудыг ажилчдад ажлын цаг дууссаны дараа олон нийтийн сүлжээгээр болон гар утсаар нэмж үүрэг даалгавар өгөхгүй байлгах арга хэмжээ авах болно гэж мэдэгджээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Мун Жэ Ин жилийн нийт ажиллах хугацааг 15 хувиар бууруулж, олон нийтийн амралтын өдрөөс гадна тусгай амрах өдрийг ажилчдад гаргаж өгөх төлөвлөгөөтэй байгаа аж. Шинжээчдийн үзэж байгаагаар солонгосчуудын ажил, амьдралын тэнцвэртэй байдлыг хадгалах нь тус улсад тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэх боломжтой болох юм. Тухайлбал, төрөлтийн түвшин нэмэгдэх, дотоодын эрэлт өсөх болон эмэгтэй ажилчдын оролцоо нэмэгдэх болно гэж харж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх