Клипперс хөгжлийн лигт багтай боллоо


Өрнөд бүсийн Лос Анжелес Клипперс баг өөрсдийн мэдлийн хөгжлийн лигийн багтай болсноо зарлалаа. Тэд энэхүү багаа Онтариогийн Агуа Клиенте Клипперс хэмээн нэрлэхээр болсон байна.

Багийнх нь үйл ажиллагаа ирэх намраас эхлэн явагдах бөгөөд Лос Анжелес хотоос 40 майлын зайд орших Citizens Business Bank Arena хэмээх ордонд тоглолтуудаа хийхээр болжээ.

Ингэснээр НБА-ийн хөгжлийн лиг 26 багтай болж байгаа бөгөөд бүх багууд нь НБА-ийн багуудын мэдлийнх болоод байна.

Энэ талаар багийн ерөнхий дасгалжуулагч Док Риверс хэлэхдээ, “Баг доороо залуусаа бэлтгэх боломжтой болж байгаа нь тун сайн мэдээ. Дээр нь багтайгаа залуус нь ойрхон тоглох боломжтой болсон нь сайхан зүйл боллоо” гэсэн юм. Одоогоор энэ багийг удирдах дасгалжуулагчийн нэр тодорхой бус байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх