СЕХ МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг бүртгэхээр боллоо

Улс төр Галаа Галаа 2017 05 сар 17 1524

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр  хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж  холбогдох шийдвэр гаргалаа.

Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.5, 142.6 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Намаас нэрийг нь дэвшүүлсэн Сайнхүүгийн Ганбаатарыг  Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр  бүртгэж, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу  Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхийг  олгохоор тогтжээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 05 сар 17

Баяр хүргэе яаж ялалт авчирах вэ гэдэг сайн бодох хэрэгтэй болчихлоо

амрү 2017 05 сар 17

баяр хүргэж амжилт хүсье.