Б.Мөнхбаатар: Монгол Улс Оюутолгойгоос 2032 оноос эхлэн ногдол ашиг хүртэнэ


“Эрдэнэс Монгол” компанийн удирдлагууд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцов. Тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт компанийн санхүүгийн үзүүлэлтүүдийг гишүүн компани тус бүрээр нь танилцууллаа.

“Эрдэнэс Монгол” компани нийт 11 охин компанитай, төрийн өмчийн, хамгийн том групп компани. “”Эрдэнэс таван толгой”, “Эрдэнэс Оюу толгой”, Мон-Уран зэрэг томоохон компаниуд тус компанийн мэдэлд бий.

Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Монгол Улс хэзээ Оюу толгойгоос ногдол ашиг хүртэх талаар “Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатараас асуухад тэрээр “2023 оноос Оюутолгойн санхүүгийн үзүүлэлтүүд сайжирна. Бид 2032 оноос ногдол ашиг хүртэнэ. Гэхдээ энэ ашгийг эргүүлээд Оюу толгойн 66 хувийг эзэмшигч компани  болох Туркойз Хиллээс авсан зээлд эргүүлэн зарцуулна” гэв.

2017-2019 онд Оюутолгой компанийн алт, зэсийн олборлолт буурах төлөвтэй байгаа аж. Энэ нь хүдрийн биетийн онцлогтой холбоотой юм байна. Мөн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж байгаа тул 2019 оныг хүртэл тус компани нэмэлт санхүүжилт татах шаардлагатай болжээ.                   

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Irgen 2017 05 сар 18

SAIHANBILEG GEDEG HUNIIG SHALGAACHEE TUUNII EHNER NI SHANGIRILAAD MASH UNETEI BREND BUTEEGDEHUUNII DELGUUR NESEN GENE haanaas olson mongoor ve

Зочин 2017 05 сар 17

ЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? ЭРҮҮЛ САРУУЛ УХААНТАЙ УЛС ЭНЭ МОНГОЛЫН ТӨРД БАЙГАА ЮМ УУ? БИ БОЛ ЭНЭ ГЭРЭЭ ХИЙСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ АРД ТҮМНИЙ ШҮҮХЭЭР ОРУУЛЖ,ҮСИЙГ НЬ ХУУ ХУСАЖ, ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, УЧРЫГ НЬ ОЛНОО...

fgtyhuj 2017 05 сар 17

you gechihvee,oilgosongyi bid er ni hezee ch you ch avahgyi youm bish yy?zuv yy nuhud uu?

Эрдэнээ 2017 05 сар 17

Оюу толгойгоос монгол улс 1 мөнгөч авахгүй авбал цөөхөн хүн л авна! манай улсад зөвхөн өр л үлдэх нь тодорхой болчоод байхад худлаа битгий шаа банди минь. (МАНАН гэсэн чөтгөрийн тойрог байсан цагт МОНГОЛ УЛС гадныханий боол хэвээр байх болно

ss 2017 05 сар 17

2032 onoos noogdol ashig hurtene teriigee turkiz hillsd butsaaj zeeliin ergen tulult gej tushaana genee