АНДРОИД О үйлдлийн системтэй мэндлээрэй...


Өнгөрсөн шөнө Google компани Андроид үйлдлийн системийнхээ дараагийн хувилбарыг I/O чуулганыхаа үеэр танилцууллаа. Шинэ үйлдлийн систем хараахан бүтэн нэртэй болж амжаагүй бөгөөд оны сүүлээр худалдаанд гарах гар утаснуудад нэвтрэх юм.

Компанийн Андроид хөгжүүлэлтийн албаны дэд ерөнхийлөгч Дейв Бюрк шинэ үйлдлийн системийн давуу талуудыг танилцуулав.

Андроид О үйлдлийн системийн бета хувилбар өнгөрсөн шөнөөс эхлэн гарч байгаа бөгөөд одоо хэрэглэгч хоёр аппликейшнийг дэлгэц дээрээ зэрэг ажиллуулж болно.

Жишээлбэл бичлэг үзэж байхдаа өөр зүйлийг давхар хийнэ гэсэн үг юм. Эсвэл газрын зураг ашиглахын зэрэгцээ веб хөтөч дээрээс ямар нэгэн агуулга хайж болно.

Notification мөн шинэчлэгджээ. Одоо Instagram дээр хэн таныг дурдаж, хэн таны зургийг таашаасан гэдгийг мэдэхийн тулд заавал аппликейшнийг ачаалах шаардлагагүй.

Харин оронд нь аппликейшн нь дээр шинэ Notification ирсэн гэдгийг илэрхийлэх бяцхан цэг харагдах бөгөөд удаан дарснаар дээрх мэдээллүүд аппликейшний логоны дээр гарч ирэх юм.

Үг санал болгох горим шинэчлэгдсэнээр хэрэглэгч зөвхөн Chrome дээр бус өөр бусад аппликейшн дээр ашиглах боломжтой болжээ.

Үүнээс гадна “Smart Auto-Fill” горим нь таны байнга ашигладаг мэдээллүүдийг давтан оруулахыг шаардахгүйгээр, шууд санал болгох юм. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх