Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулган болж байна

Дэлхий Галаа Галаа 2017 05 сар 18 459

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын 73 дугаар чуулган Тайландын Вант Улсын Бангкок хотноо энэ сарын 15-19-нд болж байна.

Тус чуулганд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ш.Ахтарын урилгаар “Ази, Номхон далайн бүсийн нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй болон арлын жижиг хөгжиж буй орнуудын дэд бүтэц ба тогтвортой хөгжил” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэгт үндсэн илтгэгчээр оролцоно.

Энэ удаагийн чуулганд АНДЭЗНК-ын гишүүн 45 улс, НҮБ, түүний системийн болон олон улсын бусад байгууллагын төлөөлөл оролцож, “Тогтвортой эрчим хүчний төлөөх бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдвийн дор хүртээмжтэй, тогтвортой нийгэм, эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэн, холбогдох тогтоолын төслүүдийг батлах юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх