LIVE: С.Ганбаатар: МАХН ардчилсан, ард түмнээ боддог нам гэдгээ харууллаа

Улс төр Галаа Галаа 2017 05 сар 18 427

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй С.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар "МАХН Бага чуулганаараа Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарын нэрийг нь дэвшүүлсэн. СЕХ өчигдөр албан ёсоор бүртгэн авсан. Ээ талаар өнөөдөр та бүхэнд мэдээлж байна. МАХН 100 гаруй жилийн түүхтэй ууган намын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор оролцох болсноо мэдэгдэж байна. Монголын ард түмэн Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлэхийг хүлээж байсан ч МАНАН-гийн явуулгын улмаас нэр дэвшиж чадаагүй. Гэсэн хэдий ч шударга, нэр цэвэр, Монголын төлөө гэсэн сэтгэлтэй С.Ганбаатарыг нэр дэвшүүллээ" гэв.

Түүнчлэн С.Ганбаатар "Ард түмэндээ баярлалаа. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд олигархиудтай тэмцэж байхад хамгаалж байсан ард түмэндээ баярлалаа. МАХН ардчилсан, ард түмнээ боддог нам гэдгээ батлан харууллаа. Бидэнд төлөвлөгөө байна. Төрийн эрхийг ард түмэндээ буцаан авчрахын тулд би зүтгэнэ. Бидэнд хоёр сонголт байна. Олигарх, дарангуйлагч МАНАН-г сонгох уу эсвэл ард түмнийхээ эрх ашгийг хамгаалаг МАХН-аас нэр дэвшигчийг сонгох уу гэсэн хоёр сонголт байна" гэсэн юм.

Эх сурвалж: news.gogo.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх