Тейлор Свифт шинэ амрагтай болсон уу


Залуу од Тейлор Свифт эрчүүдтэй дандаа л богинохон хугацаанд явалддаг "муу тал"-тай билээ. Тэрбээр дуучин Жо Жонас, жүжигчин Тейлор Лотнер, Жейк Жилленхол, Гарри Стайлз болон өөр бусад олны танил цөөнгүй эрчүүдтэй дурлалын роман үүсгээд амжсан гэж байгаа.

Харин саяхнаас дуучин бүсгүйг 26 настай жүжигчин Жо Элвинтэй жиг ургуулсан гэж хэвлэлүүд шуугих боллоо. Бүр Будант Альбионы нийслэлд байр хөлслөн хамтдаа амьдарч байгаа хэмээн барин тавин батлан ярих сэтгүүлчид ч байна.

"Тейлор, Жо хоёрын харьцаа "хүндэрсэн". Том Хиддлстонтой ургуулсан дурлалын романаас гашуун туршлага авсан Тейлор нууцаа алдахгүйг ихэд хичээсэн. Бие хамгаалагчид нь ч үүргээ сайн биелүүлж байгаа шүү. Хэн ч, хөршүүд нь хүртэл од бүсгүйг тэнд амьдарч байгаа гэдгийг мэдээгүй" хэмээн Тейлорт ойр эх сурвалж хэвлэлийнхэнд ам алджээ.

Эх сурвалж: www.wikimon.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх