Кемба Уокер мэс засал хийлгэлээ


Дорнод бүсийн Шарлотт Хорнетс багийн лидер, холбон тоглогч Кемба Уокер өчигдөр зүүн өвдгөндөө мэс засал хийлгэсэн бөгөөд, мэс засал нь маш амжилттай болсон байна. Харин түүний бүрэн эдгэрэх, нөхөн сэргээх эмчилгээний хугацаа зургаан долоо хоног байх гэнэ.

Түүний өвдгөндөө авч буй энэ гэмтэл сүүлийн жилүүдэд түүнд гурав дахь удаагаа тохиолдож байгаа гэмтэл юм. Энэ улиралд л гэхэд улирлын сүүлийн хоёр тоглолтод өвдөгний энэ асуудлаасаа болоод тоглолт өнжөөд байсан билээ.

Өмнө нь тэрээр өвдөгний зөөлөн эдийн мэс заслыг 2015 оны 1-р сард, 2016 оны 5-р саруудад тус тус хийлгэж байсан юм. Харин энэ өвдгөндөө хийлгэж буй гурав дахь мэс ажилбар болжээ.

Баг нь энэ улиралд 36 хожиж, 46 хожигдсон амжилттай бүсийнхээ 11-р байранд бичигдсэн бол Кемба 23.2 оноог дунджилсан билээ. Сүүлийн гурван жилд баг нь хоёр дахь удаагаа Плэй-Оффыг өнжсөн нь энэ юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх