Google анхны ХИЙМЭЛ ОЮУН ухаант Дата төвийг байгуулна

Дэлхий Галаа Галаа 2017 05 сар 18 217

Google компани өнгөрсөн шөнө жил бүр зохиодог хөгжүүлэгч нарт зориулсан I/O чуулганаа зохион байгууллаа. Чуулганы үеэр компани цаашид хиймэл оюун ухааны салбар руу үйл ажиллагааг чиглүүлж буйгаа тун ойлгомжтой харуулсан юм.

Google Lens хэмээх дүрсэд суурилсан тооцоолох систем нь камерт харагдаж байгаа зүйлийг таних чадалтай аж. Жишээлбэл камерт харагдаж байгаа цэцгийн төрөл зүйлийг ялгаж чадна.

Рестораны хаяг харуулбал бусдын өгсөн үнэлгээ болон бусад мэдээллийг харуулна. Энэхүү хиймэл оюун ухаант систем ойрын хугацаанд Google Photos болон Assistant-д нэмэгдэж орох аж.

Эдгээрээс гадна та гар утсаараа хэн нэгний интернет төхөөрөмжийн зургийг авахад систем шууд сүлжээнд холбож чадна. Эсвэл тоглолтын сурталчилгааны зураг харуулахад автоматаар хуанли дээр тэмдэглэж авна.

Утсан дээр байгаа зураг дээр юу байгааг тодорхойлж чадна. Компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай “Бид судалгааны ажлаа анх эхлэхдээ л өргөн цар хүрээтэй ажиллахыг хүссэн. Тиймээс бид одоо хиймэл оюун ухаанд суурилсан дата төвийг бүр эхнээс нь байгуулж байна.

Өөрөө суралцдаг хиймэл оюун ухаан хөгжүүлэхээр дэлхий нийтээрээ хөдөлж байгаа энэ үед бид анхны хиймэл оюун ухаантай дата төвийг байгуулна” гэжээ.

Google Lens нэг талаар саяхан Samsung-ын танилцуулсан Bixby системтэй адил. Гэхдээ системийн хөгжүүлэлтийг компани олон жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд энэ оны сүүлээр хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх