Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Тайландын гадаад хэргийн сайдтай уулзжээ

Улс төр Галаа Галаа 2017 05 сар 18 710

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Тайландын Вант Улсын Гадаад хэргийн сайд Дон Прамудвинай-тай өичгдөр Бангкок хотноо уулзав.

Уулзалтаар Монгол, Тайландын харилцааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, цаашид хоёр талын хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг салбарт түлхүү хөгжүүлэх сонирхолтой байгаагаа нотлов.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс бүс нутгийн интеграцийн үйл явцад идэвхтэй оролцож, тухайлбал АСЕАН-ын яриа хэлэлцээний түнш орон болох эрмэлзэлтэй байдгийг тэмдэглээд манай энэхүү хүсэлтийг Тайландын зүгээс үргэлжлүүлэн дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх