Монгол ЛГБТИ хүмүүсийн эрх маш ноцтойгоор зөрчигдөж буй улсын тоонд оржээ


Жил бүрийн тавдугаар сарын 17-нд дэлхийн 130 гаруй улсад ЛГБТИ хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалтыг бууруулах зорилготой IDAHOT нэртэй өдөрлөг зохион байгуулагддаг.

Харин манай улсын хувьд 2009 оноос ЛГБТИ хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж “ЛГБТ Төв” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага энэ өдрийн хүрээнд олон нийтэд зориулсан мэдээлэл өгөх арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.

АЙДОХОТ буюу Гомофоби, трансфобийн эсрэг олон улсын өдөрт зориулсан “Эрхийн төлөө урлаг” уран бүтээлчдийн бүтээлийг танилцуулах, дуудлага худалдаа зохион байгуулах арга хэмжээ өнөөдөр 19-21 цагийн хооронд "Эмон" бизнес төвд зохиогдох юм байна.

1990 онд ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сэтгэцийн өвчний жагсаалтаас хассан.

Энэ түүхэн үйл явдлаас хойш олон орнууд ижил хүйсийн гэрлэлт, хамтран амьдрах иргэний гэр бүлийг хүлээн зөвшөөрдөг болжээ.

1990 онд ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сэтгэцийн өвчний жагсаалтаас хассан

Гэсэн хэдий ч 2011 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан ЛГБТ хүмүүст хамааралтай 17/19 дугаар анхны түүхэн тогтоолын дагуу хийгдсэн судалгаагаар ЛГБТИ хүмүүсийн эрх маш ноцтойгоор зөрчигдсөөр байгаа орнуудын тоонд Монгол Улс багтжээ.

2010 оны НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Тогтмол түгээмэл хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Засгийн газар бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээр үл ялгаварлах хууль тогтоомжтой болох, тэгснээр ЛГБТИ хүмүүсийг бусад хүмүүсийн нэгэн адил хуулиар тэгш хамгаалах, бүх нийтийн хүний эрхийн боловсролд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээр үл ялгаварлан гадуурхах зарчмаар нийтлэгээр багтаах гэсэн зөвлөмжүүдийг хүлээн авсан.

Мөн 2010 оны 11 дүгээр сард НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны дүгнэлтэд Монголд ЛГБТИ хүмүүсийн эсрэг гарч буй үзэн ядалтын гэмт хэргүүдийг дуусгавар болгох, хуулиар ЛГБТИ хүмүүсийг тэгш хамгаалах, эдгээр хэргийг бүртгэх, нарийн мөрдөн байцаан, гэмт этгээдүүдэд хариуцах шийтгэлийг оноох, мөн 2011 оын 3 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн хорооноос ЛГБТИ хүмүүсийг тэгш хамгаалах эрх зүйн тогтолцоотой болох, хүний эрхийн боловсролд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийг бүрэн багтаах гэсэн зөвлөмжүүдийг өгч байв.

Мөн Монгол улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ сахин биелүүлэх үүднээс 2013 оны 7 дугаар сарын 3-нд Улсын Их Хурлын 13 дугаар тогтоолоор дээрх зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан түүхэн тогтоол гаргасан.

Манай улсын хувьд 2017 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс дагаж мөрдөгдөх Эрүүгийн хуульд “Ялгаварлан гадуурхах” явдлыг гэмт хэрэгт тооцож, түүгээрээ хүний бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа илэрхийллээр ялгаварлан гадуурхахыг хориглож хуульчлаад байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Linette DAVIAU 2017 05 сар 19

Та тухайн хооронд зээл хэрэгтэй эсвэл та дахиж санаа зовох нь таны бизнесийн е танд дэмжих санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг и-мэйл намайг бичих: эсвэл linettedaviau@gmail.com сайн гэхэд Facebook: Linette DAVIAU

Linette DAVIAU 2017 05 сар 19

Олон тэд 3% нь ханшаар зарчим, дүрэм журам банкинд дагуу тодорхой хооронд мөнгө зээл байж болно мэддэг хүмүүс юм. Шинэ бизнес, эсвэл шинэ төсөл эхлүүлэх нь 72 цагийн турш бүх баталгаатай нь мөнгө зээл авах. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг шуудангаар намайг бичих нь: linettedaviau@gmail.com