Ерөнхийлөгчийн сонгуульд намууд, нэр дэвшигчид нийт 31 тэрбумыг зарцуулна

Улс төр Галаа Галаа 2017 05 сар 18 971

Ерөнхийлөгчийн соргууль болоход 39 хоног үлдлээ.

УИХ-д суудалтай намууд долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг сойхоо эцэслэн шийдвэрлэчихлээ.

МАХН-аас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар өрсөлдөх болсноор сонгуулийн уур амьсгалд бага боловч өөрчлөлт, анхаарал татсан өрсөлдөөн өрнөж болзошгүй болов.

Үндэсний аудитын газар: Нам, эвсэл тус бүрээс зарцуулах дээд хэмжээ 6.8 тэрбум, нэг нэр дэвшигчийн зарцуулах зардлын дээд хэмжээ 3.9 тэрбум төгрөг байна.

Тэрээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн, сонгуулийн зардлаа хандиваар бүрдүүлнэ гэв.

Үндэсний аудитын газар өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэг нам, эвсэл болон нэг нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоосон. Мөнгөний сонгууль болгохгүйн тулд буюу  хэн илүү их санхүүгийн боломжтой байна, тэр нам, нэр дэвшигчид давуу тал олгохгүйн тулд ийнхүү хязгаар тогтоодог.

Үндэсний аудитын газраас нам, эвсэл тус бүрээс зарцуулах дээд хэмжээ 6.8 тэрбум, нэг нэр дэвшигчийн зарцуулах зардлын дээд хэмжээ 3.9 тэрбум төгрөг байна гэсэн юм.

Сонгуульд гурван нам өрсөлдөх тул МАН, АН, МАХН нийт 20.4 тэрбум төгрөг зарцуулах нь ээ. Гурван нэр дэвшигч тус бүр 3.9 тэрбумыг зарцуулна гэж үзвэл 11.7 тэрбум төгрөгийг мөрийн хөтөлбөрөө танилцуулах, иргэдтэй уулзах, сурталчилгааны материал тараахад зарцуулна.

Нэр дэвшигчийн зардлыг намынхтай нийлүүлбэл 32.1 тэрбум төгрөг болно. Энэ бол энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн нийт өртөг. 

АН болон МАН-ын хувьд өмнөх сонгуулиудад Үндэсний аудитын газраас тогтоосон  таазанд тулгаж буюу маш өндөр зардал гаргасаар ирсэн. Энэ удаад ч төрийн тэргүүний суудлын төлөө эдгээр нам ихээхэн хүчин чармайлт гаргах нь тодорхой. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх